fitness
  • 474 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-04

Монгол Улс, БНХАУ-ын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал зарлав.

ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд, Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл нар  дараах мэдээллийг өглөө.

-Замын-Үүд-Эрээний авто боомтоор манай улсын импортын нийт барааны 80 орчим хувийг оруулдаг, жижиглэн барааны нийлүүлэлтэд маш чухал үүрэгтэй боомт. Энэ боомтын зорчигч тээвэр сүүлийн гурван жилд хаалттай байв. БНХАУ өнгөрсөн сарын 26-нд энэ боомтын зорчигчийн хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргасан. Манай улс агаарын, авто замын бүх боомтоор гадаад иргэдийг хүлээн авч байна. БНХАУ-ын иргэдэд зориулсан, тусгай дүрэм байхгүй. БНХАУ-ын иргэд эрүүл мэндийн асуумжаа бөглөөд хил нэвтрэх юм байна.     

Манай иргэд тус улс руу нэвтрэхдээ 48 цагийн өмнө өгсөн, PCR шинжилгээ өгөөд, тус улсын аппликэйшнийг бөглөнө. Шинжилгээний хариуг заавал бичгээр шаардахгүй, харин тус улсаас хэвлэн өгөх эрүүл мэндийн асуумжийг заавал, үнэн зөв бөглөх ёстой. Тус улсаас халдвар орж ирвэл эрүүл мэндийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авна. Эхний өдрүүдэд ту с улс руу өдөрт 100 орчим машин гаргана. Энэ сарын эхээр тус улсад халдварын томоохон давлагаа бий болж, одоо орон нутагт халдварын тохиолдол өссөн. Тус улс халдварын тоог мэдээлэхгүй байгаа тул бид Бээжин дэх ЭСЯ-наасаа байнга мэдээлэл авч байна.

Өмнө нь тээврийн машинд ачаа хэтрүүлэн ачдаг байв. Тус улсын гаалийн ухаалаг хяналтаар ачаа хэтрүүлсэн машиныг тэр дор нь илрүүлэн, хил нэвтрүүлэхгүй тул манай жолооч нар анхаарах шаардлагатай. УАЗ-469 машинаар иргэдийг хил нэвтрүүлдэг байсан. Цаашид энэ тээврийг зөвшөөрөхгүй.    гэв.        

Бусад мэдээ

Ипотекийн зээл авах орон нутгийн иргэдэд батлан даалт гаргана

Ипотекийн зээл авах орон нутгийн иргэдэд батлан даалт гаргана

Зээлийн батлан даалтын сангаас банк санхүүгийн байгууллагаар дамжуулан 21 аймагт ипотекийн 3 хувийн

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ТАТВАР ТӨЛСӨН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ХОЁРДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ТАТВАР ТӨЛСӨН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ХОЁРДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1998 оноос эхлэн “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тэмдэглэж, энэ

Ариунзул С.
Ариунзул С.