fitness
  • 390 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-29

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэй байх юм. Үүний 78 нь бүсчилсэн 13 тойргоос сонгогдох бол үлдсэн 48 нь хувь тэнцүүлэх зарчмаар намын жагсаалтын дагуу УИХ-ын гишүүн болно. Энэ сарын 26-28-ний өдрүүдэд нам, эвслүүд 2024 оны УИХ-д оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөн. СЕХ тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хуулийн заалт бий. Сонгуульд оролцох эрхтэй болсон нам, эвслүүд бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдээ ирэх сарын 14-20-нд тодорхой болгож, СЕХ-д хүргүүлнэ. МАН-ын тухайд  судалгаанд суурилж, нэр цэвэр хүнийг сонгуульд дэвшүүлнэ хэмээж буй. Өөрөөр хэлбэл ёс зүйтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр, олон түмэнд нэр хүндтэй гэх мэт шалгуур тавьж буй гэх. Тус намын хяналтын ерөнхий хороо гуравдугаар сарын 6-нд намын гишүүдээс нэр дэвших хүсэлтийг нь авсан аж. Одоогоор бүсчилсэн 13 тойргийн 78, жагсаалтын 48 гишүүнд нэр дэвших хүсэлтээ намын гишүүд өгсөн гэнэ.