fitness
  • 587 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-05

Нүүрсний хулгайн асуудал хэсэг намжиж, намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахаар хөдөлгөөнд орж эхэллээ. АН-ын хувьд өнгөрөгч арванхоёрдугаар сард “Эв нэгдэл”-ийн ажлын хэсэг байгуулж, өчигдөр ҮБХ-ны гишүүдийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. Уулзалтаар дараагийн ҮБХ-ны хурлыг энэ сарын 10-ны өдөр хийхээр тохирч, даргын АН-ын даргын асуудлаар гишүүд дугарч эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг дэмжиж буйгаа хэлэв. Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хувьд “Ардчилсан нам шиг ийм намыг унагааж доройтуулахад хэдхэн жил хэрэгтэй байдаг юм байна. Бидэнд асар том сургамж авсан үйл явц боллоо. Энэ бол зөвхөн намын асуудал биш. Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний эрх чөлөөний асуудал. Бүгдээрээ нэг зүг рүү харж, ноогдсон ажил, үүрэг хариуцлагаа хүлээж ажиллая гэдэг дээр санаа сэтгэл бүрэн нийлж байгаад баяртай байна” гэсэн байр суурийг илэрхийлэв. Ийнхүү 2.5 жил талцсан АН одоо л нэгдэж, нийлэхгүй бол ирэх сонгуульд тэд өвдөг шороодох нь гарцаагүй. Гэхдээ нөгөө талын АН буюу С.Эрдэнэ, Х.Баттулга нарын төлөөлөл уг эвлэлдэх ажлын хэсэгт багтаагүй. С.Эрдэнийн амнаас АН ганцхан даргатай, тамгатай гэх үг л гардаг болсон. Нөгөөтээгүүр АН-ын даргаар С.Баярцогт болно гэх яриа улс төрийн хүрээнд өнгөрсөн намраас хойш яригдсан ч өнөөдрийг хүртэл таамаг хэвээр байна.

МАН-ЫНХАН ҮХНӨ-ИЙГ ЯАРАВЧИЛЖ БАЙНА

Эрх баригчид Үндсэн хуульд дахин гар дүрэхээр тохирчээ. Үүнийг ч төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн мэндчилгээнээс харж болно. Тэд 30 жилийн алдаа завхрал, хулгай луйврын эхийг тогтолцоотой холбон тайлбарлаж байгаа. Тогтолцоо гэх үгийн цаана ҮХНӨ-ийг явуулахаар тэд санал нэгджээ. Энэ долоо хоногийн бүлгийн хуралдаанаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зөвлөлдөх санал асуулгын талаар тайлбарлахадаа олон түмэн дэмжвэл Үндсэн хуулийг өөрчилнө гэж ам нээсэн. Эргэн сануулбал, арванхоёрдугаар сарын 28-ны өдөр МАН-ын бага хурал цахимаар хуралдсан. Ингэхдээ Ерөнхий сайд, МАН-ын дарга ҮХНӨ-ийг явуулахад гишүүдийг дэмжихийг уриалжээ. Тухайлбал, намын орон тооны, орон тооны бус нарийн бичгүүдийг томилж, ҮХНӨ-ийг явуулахад бүлэглэлийн төлөөллийг багтаасан юм. Тэгвэл удахгүй тус намд дахин халаа сэлгээ хийхээр бэлтгэж байна.

Үүнд Боомтын сайдаар Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар яригдаж байгаа бол, Эрүүл мэндийн сайд, Барилга хот байгуулалтын сайдыг "давхар дээлтэн" болгохоор зэхэж байна. Харин УИХ-ын дэд даргын албан тушаалд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нэр хүчтэй яригдаж байсан ч одоогоор нам жим байна.

ХҮН ҮНХӨ-ИЙГ ХИЙХЭД  ХҮЧ НЭМНЭ

ХҮН нам ҮНХӨ-тэй салшгүй холбоотой. Намын дарга Т.Доржханд нэг хэсэг нүүрсний хулгайг амаа чилтэл ярьж, 40 их наядын хулгай гэх автортой болсон. Тэрбээр МАН-ын даалгавраар өнгөрөгч оны наймдугаар сард ҮХНӨ-ийг зүтгүүлж, эрх баригчдыг давхар дээлтэй болоход “гар хөл” нь болсон гэхэд буруудахгүй. Саяхнаас ХҮН нам хуульчдыг эгнээндээ элсүүлж, ирэх сонгуульдаа бэлтгэж эхэллээ. Үнэндээ ҮХНӨ-ийг явуулж, сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх нь жижиг намуудад хамгийн их ашигтай. Үүнийг ч овжиноор олж харсан ХҮН-ийнхэн өчигдөр төрийн ордонд зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгад багаараа оролцож, байр сууриа илэрхийлнэ лээ.

Бусад мэдээ

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ САНАЛЫГ АВЧ БАЙНА

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ САНАЛЫГ АВЧ БАЙНА

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын т

Цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр баривал татвараас хөнгөлөх төслийг хэлэлцэж байна

Цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр баривал татвараас хөнгөлөх төслийг хэлэлцэж байна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах,

Ариунзул С.
Ариунзул С.