fitness
  • 363 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-03

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.05.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

2020 онд УИХ-ын тогтоолоор Улаанбаатар хотыг 2024 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөний дагуу хаяа дагуул хотуудыг хөгжүүлнэ гэж тусгасан.
 

126 гишүүнтэй болсноор Парламентын ордон Төрийн ордондоо үлдэнэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Ерөнхийлөгчийн тамгын газрыг шилжүүлнэ гэж тогтоолд тусгасан.  

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны дарга М.Батбаяр,
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу Богдхан уулын урд өвөрт 150 мянган хүн суурьших хот байгуулна. Энэ бол цэвэр усны эх үүсвэртээ тулгуурласан төлөвлөлт.
2020 оны УИХ-ын тогтоолоор Шинэ Зуунмод хот байгуулах шийдвэр гарснаас хойш бүтээн байгуулалтын захиргаа байгуулсан. Мөн БХБЯ-нд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөөг боловсруулж, төлөвлөгөөг 2022 онд Засгийн газар баталсан. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар хоёр сайдын багц дээр дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Төлөвлөгөөний дагуу гол шугам сүлжээний зураг төслийг эхлүүлсэн. Үүний дагуу нийт 495 тэрбум төгрөгийн хяналтын төсөвтэй ба үүний дагуу үерийн далан сувгийг байгуулснаар өнөөдрийн байдлаар 162 тэрбум төгрөгийн ус хангамж, цахилгаан хангамж, үерийн далан сувгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт эхлээд, 50 хувьтай үргэлжилж байна.
2025 оны Улсын төсөвт хамгийн чухал дэд бүтцийн ажлын нэг болох дулааны дэд бүтцийн санхүүжилтийг шийдэж өгөөд, цаашид санхүүжилтийг үе шаттай шийдвэл 2027 онд тууз хайчлах боломж бүрдэнэ.

Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийж, эдийн

"Халамж санхүүжүүлдэг төсөв, цемент зуурдаг хөрөнгө оруулалтаа хязгаарлахгүй бол Монгол Улс дампуурлаа!"

"Халамж санхүүжүүлдэг төсөв, цемент зуурдаг хөрөнгө оруулалтаа хязгаарлахгүй бол Монгол Улс дампуурлаа!"

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөв болон 2024-2025 оны төсв

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн