fitness
  • 177 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-06

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас 09-ний  06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Энэ ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийх юм.

Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарцын ажил хийнэ гэж Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэв. 

Бусад мэдээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоолоо

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоолоо

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.12.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2024 онд болох Улсы

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮3.5 сая, хуучин орон сууцных ₮3.3 сая болж өсжээ

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮3.5 сая, хуучин орон сууцных ₮3.3 сая болж өсжээ

Улаанбаатар хотын энэ оны гуравдугаар сарын орон сууцны үнийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.