Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 36 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 66.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 179 дуудлага хүлээн авчээ.