fitness
  • 515 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-05

Энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авч, нэг албан хаагч амиа алдсан талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2023.01.05/ Зэвсэгт хүчний жанжин штабаас тайлбар мэдээлэл өгнө гэлээ.

Энхийг сахиулагчид Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаад ирсэн бөгөөд Монголд ирсний дараагаас хумхаа өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч нэг алба хаагч хугацаа алдсанаас болж нас баржээ.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн Монгол Улсын 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны дөрөвдүгээр ээлж өнгөрсөн сарын 21-нд эх орондоо ирсэн юм. Сүүлчийн буюу тавдугаар ээлж энэ сарын 15-нд эх орондоо ирэх юм байна. Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар хурандаа О.Заяат томилогдож, нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар хурандаа О.Заяат эх орондоо ирээгүй байгаа аж.

Түүний удирдаж, хариуцаж авч явсан 850 цэргийн албан хаагчийн есөөс нь халдвар илэрч, Монголд ирээд эмчлүүлсэн ч нэг нь харамсалтайгаар нас баржээ.

Цэргийн төв эмнэлэгтэй холбогдож тодруулахад алба хаагчид хэвтэн эмчлүүлж байгаа нь үнэн. Гэхдээ хэчнээн хүн халдвар авсан, биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Бусад мэдээ

Замын-Үүд боомтоор ачаа тээвэрлэхэд даацын хязгаарлалт тогтоосон нь зардлыг нэмэгдүүлж байна

Замын-Үүд боомтоор ачаа тээвэрлэхэд даацын хязгаарлалт тогтоосон нь зардлыг нэмэгдүүлж байна

Импортын барааны татан авалт хэвийн нөхцөлд шилжсэн эсэх талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ."

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ДАВТАМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ДАВТАМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа уур амьсгалын өөрчлөлтийн т

Ариунзул С.
Ариунзул С.