Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдан, дараах томилгоог хийв.
- Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар 2018-2021 оны хооронд “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатар
- Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайдаар
- Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатар
- УУХҮ-ийн Дэд сайдад Цэндсүрэнг дэвшүүлэв. Тэрбээр энэ салбарт олон жил ажилласан туршлагатай гэв.
М.Ганбаатар 1975 онд төрсөн. 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд “Шинэ эхлэл” бүлгэмгийн тэргүүн. Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга байсан.
2004, 2008 онуудад Баянзүрх дүүргээс НИТХ-д улиран сонгогджээ. "Монгол шуудан" ХК-д хэлтэс хариуцаж, Нийслэлийн өмчийг удирдаж, хотын бизнес хөгжлийн төвийг удирдсан туршлагатай. Түүний ХОМ:
Огноо | 2018 | 2019 | 2020 | 2021 |
Мэдүүлэг гаргагчийн жилийн орлого/төгрөгөөр | 35 сая | 79 сая | 117 сая | 113 сая |
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого | 60 сая | 57 сая | 59 сая | 62 сая |
Амины орон сууц | 0 | 0 | 0 | 0 |
Нийтийн орон сууц | 2 | 2 | 2 | 2 |
Үйлчилгээний зориулалттай | 1 | 1 | 1 | 1 |
Орон сууц, барилга байгууламжийн нийт үнэ | 360 сая | 360 сая | 360 сая | 360 сая |
Машин | Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Rav 4- 1 | Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Rav 4- 1 | Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Rav 4- 1 | Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Rav 4- 1 |
Нийт дүн | 65 сая | 65 сая | 65 сая | 65 сая |
Мал аж ахуй | 0 | 0 | 0 | 0 |
Газрын зориулалт, төрөл, хэмжээ | Эзэмших-0.7га-1 | Эзэмших-0.7га-1 | Эзэмших-0.7га-1 | Эзэмших-0.7га-1 |
Нийт дүн | 4 сая | 4 сая | 4 сая | 4 сая |
Зээл | 208 сая | 205 сая | 195 сая | 195 сая |
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт | Нүүдэлс ХХК, Голлевууд ХХ | Нүүдэлс ХХК, Голлевууд ХХ | Нүүдэлс ХХК, Голлевууд ХХ | Нүүдэлс ХХК, Голлевууд ХХ |
Хувьцааны тоо | 0 ш | 0 ш | 0ш | 0ш |
Ногдол хувь | 100%, 100% | 100%, 100% | 100%, 100% | 100%, 100% |
Шинэ дэд сайдуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж 1980 онд төрсөн. 1998-2002 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 онд АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага чиглэлээр суралцан, 2007-2016 онд хувийн хэвшилд ажиллажээ.
2017-2018 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллажээ. Тэрээр яг нэг жилийн өмнө (2021.01.19) БОАЖ-ын дэд сайдаар томилогдсон.