fitness
  • 272 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-13

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ханги эко логистик ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд өнгөрсөн баасан гарагт (2024.05.10) экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд нийт 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн  нүүрсний экспорт хийжээ. “Ханги олон төрөлт чингэлэг тээврийн терминал” нь Ханги боомтоос 1.4 км, БНХАУ-ын хилийн зурвасаас 900м, ӨМӨЗО-ы Мандал боомт дахь ачилт, буулгалтын талбайгаас 2.6 км зайд байрладаг бөгөөд нийт 33.5 га талбайд төмөр зам болон автомашины гурван орцтой, 8.5 км урт гурван салаа төмөр замтай, нийт 4500 орчим чингэлэг хадгалах тээвэрлэх хүчин чадалтай. Цаашид төсөл бүрэн хэрэгжсэнээр AGV, дүүжин тээвэр, автомашин гэсэн нийт таван гарцаар экспорт хийнэ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүдийн төлөөлөл ХБНГУ-д ажиллаж байна

УИХ-ын гишүүдийн төлөөлөл ХБНГУ-д ажиллаж байна

Монгол Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчдийн баг Холбооны Бүгд Найрамд

Төгс бүтээгчид “Бүтээлч шинэчлэлт” сэдвийн дор чууллаа

Төгс бүтээгчид “Бүтээлч шинэчлэлт” сэдвийн дор чууллаа

Барилга, дэд бүтцийн салбарын удирдагчид, манлайлагч болон төлөөлөгчдийн хувьд дэлхийн барилгын салб

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн