fitness
  • 360 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-13

Монголын чөлөөт болон сонгомол бөхийн шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн Истанбул болсон олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд амжилттай оролцож, найман тамирчин Парис-2024 олимпын наадмын эрх авлаа. Олимпын эрх авсан тамирчид:  

  • Эмэгтэй 50 кг Д.Отгонжаргал (Женко)
  • Эмэгтэй 53 кг Б.Хулан (Аврагч)
  • Эмэгтэй 62 кг П.Орхон (Алдар)
  • Эмэгтэй 68 кг Э.Дэлгэрмаа (Хүч)
  • Эмэгтэй 76 кг Э.Даваанасан (Алдар)
  • Эрэгтэй 65 кг Т.Тулга (Хүч)
  • Эрэгтэй 86 кг Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  • Эрэгтэй 125 кг М.Лхагвагэрэл (Хилчин) 

“Истанбул-2024” зуны XXXIII олимпын наадмын эрх олгох дэлхийн эрхийн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэгээр манай олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогдон ажиллажээ. Энэхүү тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII олимпын наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулалт хийх бөгөөд манай шүүгч олимпын наадамд шүүх эсэх уг шалгаруулалтын дүнгээр тодорхой болох юм. 


Бусад мэдээ

Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Ихэнх нутгаар маргаашаас эхлэн гуравдугаар сарын 22-ныг хүртэл дулаарна. Харин 23-наас ихэнх нутгаар

Сурагчдын гуравдугаар улирлын хичээл даваа гарагт эхэлнэ

Сурагчдын гуравдугаар улирлын хичээл даваа гарагт эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөр дуусаж гуравдугаар улирлын хичээл

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн