МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг мэдээллээ.
УИХ дахь МАН-аас дэд даргаар Т.Аюурсайхан ажиллаж байсан бөгөөд түүнийг сайдаар томилогдсоны дараа дэд даргын суудал эзгүй байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд шийдвэрт нэгдсэн санал гаргавал УИХ-д танилцуулах юм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймаг, 17-р тойргоос сонгогдсон, хоёр дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж буй.
МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн хууль зүйн ухааны докторант хэмээн танилцуулгадаа дурджээ.