fitness
  • 298 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-14

Авлигатай Тэмцэх Газраас эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 17 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Зарим хэргийг дурдвал:

  • Зорчигч тээврийн нэгтгэлийн албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль нэхэж шаардсан гэх
  • Иргэн “Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх
  • Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “О” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх
  • Говь-Алтай аймгийн Бигэр сумын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгажээ.

Эдгээр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Бусад мэдээ

Б.Жавхлан: Энэ сарын 20-нд гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт олгоно

Б.Жавхлан: Энэ сарын 20-нд гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт олгоно

2023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан

Н.Өнөрцэцэгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал дахин хойшиллоо

Н.Өнөрцэцэгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал дахин хойшиллоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм бур

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн