ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН
УДИРДЛАГАД
Мэдэгдэл хүргүүлэх тухай
“Талст молор” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн компанийн хувьцаа эзэмших эрхийн маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаар шийдвэрээр Б.Мөнхтөрийг тус компанийн 95 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож, мөн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн МА/2023/02025 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. “Талст молор” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн компанийн хувьцаа эзэмших эрхийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхим 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцээд иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн 001/ХТ2024/00021дугаар тогтоол гаргасан.
“Талст молор” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн хувьцаа эзэмших эрхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноор хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчдын хурлаа зарлан хуралдуулж, компанийн гүйцэтгэх удирдлагаар 95 хувийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийг ажиллуулахаар шийдвэрлэсэн. “Талст молор” ХХК-ийн мэдээлэлд тухайлбал хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажиллагаа хийгдэж байна.
Иймд иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагад “Талст молор” ХХК-ийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг эрх бүхий байгууллага бүртгэхээс өмнө “Талст молор” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Д.Цоггэрэлтэй аливаа хэлцэл, гэрээ хийхгүй байхыг анхааруулж байна. Учир нь дээр дурдсанаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тус компанийн мэдээлэлд өөрчлөлт орсон тул Д.Цоггэрэл нь гэрээ байгуулах, хэлцэл хийх эрх бүхий этгээд биш тул хэрэв гэрээ байгуулбал хүчин төгөлдөр бус болох нөхцөл байдал үүсэх болно. Иймд Д.Цоггэрэлийн бусадтай байгуулсан гэрээ, хэлцлийн үр дагавар, хохиролыг “Талст молор” ХХК хариуцахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
“ТАЛСТ МОЛОР” ХХК-ИЙН 95 ХУВИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ Б.МӨНХТӨР