fitness
  • 402 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-16

“Морин Хуурын Чуулга”-ын “ЧӨЛҮГЭН” морин хуурын дөрвөл нь анх 1996 онд Б.Бүргэдбаатар, Д.Түвшинсайхан, Х.Лханаасүрэн, Р.Амарбаяр гэх 4 гишүүнтэй байгуулагдаж 1998 онд анхны бие даасан тоглолтоо хийж байжээ. Үүнээс хойш “Чөлүгэн” морин хуурын дөрвөл нэрийн дор үе, үеийн гишүүд солигдон ирсээр 2021 оноос 4 дэх үеийн хөгжимчид залгамжлан уран бүтээлээ туурвисаар байна.

Монгол улсын соёлын элч, тэргүүн зэргийн “Чингис Хаан Одон”-т Морин хуурын чуулгын “ЧӨЛҮГЭН” Морин хуурын дөрвөл нь үндэсний, сонгодог, том, жижиг хэлбэрийн олон зохиол, бүтээлүүдээс бүрдсэн урын сантай юм.

Бүрэлдэхүүн:

  • М.Бат-Өлзий /I морин хуурч/
  • Ц.Анхбаяр /II морин хуурч/
  • О.Төмөрхуяг /III морин хуурч/
  • М.Мөнхбат /их хуурч/ гэсэн Морин хуурын чуулгын залуу үеийн дөрвөн хөгжимчнөөс бүрдэнэ.

Энэхүү дөрвөл нь Д.Дарьзавын нэрэмжит “Цэнгэлийн эгшиг” уралдааны “Гран При”, "Алтан Намар" хөгжмийн наадмын "Тэргүүн байр"-ын шагналыг тус тус 2023 онд хүртэж байсан юм.

"Чөлүгэн" дөрвөлийн анхны бүрэн хэмжээний тоглолт 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр 18:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.

Эрхэм үзэгч, сонсогчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

2024.05.18 | 18:00 Улсын Филармонийн Концертын танхим

Тасалбарыг ticket.mn болон Улсын Филармонийн кассаас авах боломжтой. 

Дэлгэрэнгүйг: 990849578800304195500027


Бусад мэдээ

КАМИЛА ВАЛИЕВА МОНГОЛД ИРЛЭЭ

КАМИЛА ВАЛИЕВА МОНГОЛД ИРЛЭЭ

Энэ сарын 6,7 ны өдрүүдэд Степп аренад болох ОХУ-ын уран гулгалтын топ одуудын шоу тоглолтод оролцох

Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана

Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн