fitness
  • 352 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-22

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ удирдаж байна. Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар; Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 31 гэрчийг дууджээ.

Сонёсголд ирсэн гэрчүүд:

  • Б.Мөнхболд /Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын ачаа тээврийн ложистикийн газрын даргын үүргийг түр орлогч асан өмгөөлөгчийн хамт/
  • Б.Баярмаа /Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн/
  • Б.Дөлгөөн Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын зорчигч тээврийн хөдөлгөөний хэлтсийн дарга
  • Л.Солонго Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн асан 
  • О.Хонгорзул Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын хөрөнгө оруулалт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
  • Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын инженер
  • А.Чойжилсүрэн оролцох боломжгүйгээ мэдэгдсэн.
  • Ц.Хадбаатар Хотын стандартын газрын хяналтын улсын байцаагч
  • Баттөмөр АТҮТ-ийн инженер 
  • Д.Түвшинтөгс камерын хяналтын инженер
  • С.Жавхланбаатар Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга асан
  • А.Ганхуягийг шүүхээс сонсголд оролцуулах боломжгүй гэж мэдэгдсэн.

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа юм. 

Мөн Зам, тээврийн хөгжлийн яам; Сангийн яам; Үндэсний аудитын газар; Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар; Нийслэлийн Засаг даргын Тамгын газар; Гаалийн ерөнхий газар; Төрийн худалдан авах ажиллагааны газар; Нийслэлийн нийтийн тээврийн газар; Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн ажиглагчаар “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.  

Бусад мэдээ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 44 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар

Гэр хорооллыг орон сууцжуулахад БНХАУ-тай хамтран ажиллана

Гэр хорооллыг орон сууцжуулахад БНХАУ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа О

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн