Либертари намын дарга Д.Амартүвшин УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшихээс татгалзаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр, Бид өөрсдийн үзэл санаагаа тойрогт, хүмүүсийн дунд ярьж үзэл бодлын улс төр хийхээр нэ соннгуульд оролцсон. Яагаад ийм чөлөөт зах зээл байгаа юм бэ? Татвар яагаад өндөр байгаа юм бэ? Бид яагаад ийм аймшигтай данхайсан төртэй байгаа юм бэ? Энэ чинь өөрөө өнөөдөр бидний эдийн засгийг, бид нарын амьдралыг боомилоод байна шүү дээ гэдгийг хүмүүстэй нүүр нүүрээ харалцаад ярилцах нь хамгийн чухал байсан.
Хоёрдугаарт, өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ЖДҮ-гээс хулгай хийсэн, цүнх барьдаг эрх чөлөөнд халтай хуулиуд баталдаг хүмүүс нэр дэвшиж байгаа. Энэ хүмүүсийг байх ёстой газар нь тавья. Энэ хүмүүстэй хүчийг үзье гэж бодож байсан. Гэтэл нэг дэх өдрийн шийдвэрээр боломжгүй боллоо. Гэтэл листэд оруулсан. Би бол листэд орох ямар ч сонирхолгүй байгаа. Би угжны хурга биш. Тойрог дээр очоод нүцгэн гараараа нөгөө хүмүүстэй үзье гэж бодсон ч болсонгүй. Өнөөдрийн мэдэгдлийн гол агуулга нь бид нар листээс нэрээ татаж авч байна.
Монголд үзэл санааны улс төр хийх маш том орон зай байна. Манайд хоорондоо тохирдог, бие биенийгээ худалдаж авдгаа улс төр гэж ойлгоод байна. Гэтэл үзэл санаа ярьдаг, чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөө ярьдаг орон зай хатангиршаад хэн ч очихоо больсон байна. Энэ сонгуульд оролцсоноороо үзэл санааны улс төр хийх чин хүсэл эрмэлзэлтэй болсон. Монголд эрх чөлөө улам их дэлгэрэх болтугай гэв.