fitness
  • 357 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-22

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагааг Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж дуусав.  Тус сонсголд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарыг гэрчээр дуудсан ч ирсэнгүй.

Мөн сонсголд нийт 98 гэрч дуудагдсан. Тодруулбал,

  • Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга асан Ц.Батгэрэл,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар,
  • Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, хөгжлийн асуудлыг хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,  
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,  
  • НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү,  
  • НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд,
  • НЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
  • НЗДТГ-ын Хууль, эрх зүй хэлтсийн даргын албан үүрэг гүйцэтгэгч асан Д.Содбаяр гэх мэтчилэн худалдана авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудна.
  • Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын үүргийг түр орлогч Ч.Сайханбаяр,
  • Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн албаны даргын түр орлон гүйцэтгэгч асан Д.Энхсайхан,
  • "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ц.Болортуяа гэх мэт албан тушаалтан эрх бүхийн хүмүүсийг гэрчээр дуудсан юм.


Бусад мэдээ

“Улаан овоо” уурхайгаас 6600 тонн нүүрс Тяньжин боомтод хүргэжээ

“Улаан овоо” уурхайгаас 6600 тонн нүүрс Тяньжин боомтод хүргэжээ

“Улаан овоо” уурхай нүүрсээ БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар ний

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ

Төрийн ордонд10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар “Орхоны хөндийд хот ба

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн