Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +11...+16 градус, Увс нуурын хотгор, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+33 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан. Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор бороо орно. +13...+17 градус дулаан байна.
Тав хоногийн урьдчилсан мэдээ:
Тавдугаар сарын 26, 27-нд ихэнх нутгаар хална.
Эх сурвалж: ЦУОШГ