"Зам Тээврийн Хөгжлийн Төв" ТӨҮГ-аас мэдээлснээр Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн замын хазайсан, унасан тэмдэг тэмдэглэгээг шинэчилж, засварлажээ. Одоо тус чиглэлийн замын нүхэн эвдрэлийг БИС-310 тусгай зориулалтын авто машинаар засварлаж байгаа аж. Уг ажлыг "Талын зам" ТӨХК гүйцэтгэж байгаа юм байна.
Энэ жил Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дархан, Хөвсгөл, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв аймгийн замын нүхэн эвдрэлийг асфальт бетоноор нөхөх, жижиг нүхэн эвдрэлийг БИС машинаар шүрших аргаар засаж байгаа тухай мэдээлж байв.