fitness
  • 454 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-24

"Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, гэмтэл согогийн мэс засалч их эмч Д.Энхтүвшин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасагт “Corder” брэндийн бичил мэс заслын микроскоп хандивлалаа. Гэмтлийн дараах нөхөн сэргээх бичил мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай, өндөр өртөгт энэхүү микроскопыг ашиглаж эхэлснээр тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, олон улсад хийж буй бичил мэс заслын эмчилгээг хийхэд дөхөм болно.

Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг. Тэдний 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг гэж ГССҮТ мэдээлэв.

Бусад мэдээ

Төрийн өмчийн их сургуулиудын хичээлийн 20% орчмыг англи хэлээр заана

Төрийн өмчийн их сургуулиудын хичээлийн 20% орчмыг англи хэлээр заана

Боловсролын яам салбартаа хэрэгжүүлэх бодлогын тоймыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуула

БНХАУ-тай худалдааны хэмжээг ойрын хугацаанд $20 тэрбумд хүргэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо

БНХАУ-тай худалдааны хэмжээг ойрын хугацаанд $20 тэрбумд хүргэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн ч

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн