fitness
  • 375 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-28

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр /2024.05.28/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх этгээд нь 2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан байсан юм.

Иргэн “Н” нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан байсан ба түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа.

Бусад мэдээ

2024 оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхэлнэ

2024 оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах газарт ажилл

Хүүхдэд нэг дор их хэмжээний чихэр өгөх нь шүд цооролд хүргэж байна

Хүүхдэд нэг дор их хэмжээний чихэр өгөх нь шүд цооролд хүргэж байна

Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед хүүхдүүд нэг дор их хэмжээний чихэр шоколад идэх нь нэмэгддэг.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн