Сүхбаатарын талбайн автобусны зогсоолыг түр хугацаагаар хаах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал Цагдаагийн Ерөнхий Газраас өнөөдөр/2024.05.30/ 07:00-14:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд “Хүүхэд таны төлөө” арга хэмжээг зохион байгуулах тул зогсоолыг түр хааж, нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулсан байна.
Зам хаалттай үед гар утасны аппликэйшн дээр “Z” тэмдэглэгээтэйг сонгон чиглэлээ харах боломжтой. Иймд иргэд доорх зураглалын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхийг зөвлөлөө.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарт хүлээн авна.
Эх сурвалж: Нийтийн Тээврийн Бодлогын Газар