Зураач,бариач
Ч.Сүрэнжав
“Хүн
үхлийг ухамсарлаж амьдарвал нүгэл үйлдэхээ больдог”
Та зураач мэргэжлээ хаана аль сургуульд эзэмшсэн бэ гэдгээс яриагаа эхлэе?
Манайд чинь хоёр урлагийн сургууль байсан. Хөгжим бүжгийн дунд сургууль
нөгөөх нь Дүрслэх урлагийн дунд сургууль юм. Би 15 настайдаа дүрслэх урлагийн
дунд сургуульд зураач мэргэжлийг сонгон орсон.
Хэр удаан зураачаар ажиллав?
Хүмүүсийн захиалгын зургуудыг
хэсэг зурж байгаад больсон доо.Яагаад гэхээр ээж маань бариа заслын чиглэлээр
мэдлэг чадвартай хүн байсан нь надад нөлөөлсөн юм.Учир нь хүүхдүүд дундаасаа
энэ чадварыг нь өвлөж цааш үргэлжлүүлэх хүнээр нь намайг гэж цоллосон
явдал.Анхандаа бол би бариач болохгүй шүү л гэдэг байлаа.Тэгсэн төрөл
төрөгсөд,найз нөхөд гээд л ээжийг зориод ирэх үед заримдаа би орлоод барьж
өгөөд явуулчихдаг байсан юм.Тэгтэл надаар бариулсан хүмүүс ам сайтай байсан нь
их нөлөөлсөн дөө.Гэхдээ тэр дунд алдаж оноод л хэсэг хугацаанд янз бүрийн л юм
хийж явсан даа.Яг тууштай бариа заслаар хүмүүсийг анагаагаад цөөн хэдэн жилийн
нүүрийг л үзэж байна.Бариач болно гэдэг жолооны дамжаанд мөнгөө төлж суугаад
үнэмлэх авдаг зүйл биш гэдгийг хэлмээр байгаа юм.Энэ бол генийн өгөгдөлтэй зүйл
гэдэгт би итгэж явдаг. Удам дамжин орж ирдэг гэх юмуу.Тэрнээс биш бизнес
болгоод олноороо төрж гараад байдаг зүйл биш.
Таны хийдэг бариа засалд нууц жор гэдэг шиг тусдаа онцлогтой зүйл байдаг
уу?
Миний хийдэг бариа засал бол маш
хүнд ноцтой гэмээр талдаа. Маш удаан хугацаанд боловсруулж өөрийн болгосон
хэдэн засал дээр явагддаг.Олон жилийн турш явагдсан процесс учраас хэрэггүй
зүйлсийг нь хаяад хэрэгтэйг нь авч үлдсэн арга техник юм.
Хүнийг эрүүл саруул болгоно гэдэг аз жаргал бэлэглэж буйн нэг хэлбэр. Харин
та өөрөө хэр жаргалтай амьдралыг туулж ирсэн бэ?
Ах нь маш их ээдрээтэй хэцүү
амьдралыг туулж ирсэн дээ.Эгэл жирийн хүмүүсийн аз жаргал гэдэг зүйлийг бага
амссан.Жаргалтай гэдэг үгийг номноос л харж байлаа. Будлиантай булингартай л
байдлаар энэ хүртэл явж ирсэн.Тэгээд энэ талаараа цахим орчинд нэг нийтлэл
санаандгүй л оруулчихсан чинь тэр үедээ олон мянган хүнд хүрээд мэл гайхшруулж
байлаа. /инээв/ Тэр үеэс эхлээд олон жил ном судар уншиж хуримтлуулсан бараг л
хөгцөрч надтайгаа адил хөгширч байгаа мэдлэг мэдээллүүдээ цахим талбар дээр
хуваалцаад эхэлсэн дээ.
Жаргал зовлонгийн талаар ахиад жаахан ярилцъя?
Хүн гэдэг зовлон дунд амьдралыг
илүү таньдаг юм билээ. Жаргал дунд бол үнэн төрхийг нь анзаарахгүй.Жаргалыг
амьдралд угаасаа байсан гэж итгэдэг.Угтаа бол үгүй л дээ.Түүнийг бий
болгодог.Жаргал бол өглөө болгон манддаг нар шиг яг л цагтаа давтагддаг зүйл
биш.Харвасан сум шиг орж ирээд л явчихдаг зүйл учраас түүнийг мэдрэх л
хэрэгтэй.Хүмүүс бол мөнхийн л байлгах гээд байдаг.Бас сайн хань бол бараг л
жаргалын 80 хувь нь шүү.Орон байр,ажил хөдөлмөр,сайн хань,үр хүүхэд гээд бүхий
л зүйлийг амьдралдаа цогцлоогоод бүтэн болоод ирэхийн үест зарим залуучууд
маань энэ жаргалаа мартаад мэдрэхгүй болоод ирдэг.Мөнх байж л байх юм шиг
санадаг.Ингэж дураараа дургиж явсаар нэг л өдөр годройтдог юм даа. Тэр үедээ л
мөнгө гэдэг цаас уу эсвэл амар тайван байсан амьдрал уу? гэдгийг ялгаж салгаж
мэдэрч эхэлдэг.Үүнийг мэдрүүлэхэд зовлон сануулдаг. Хөөе нөхөөр чи амьд байгаа
шүү,эрүүл байна шүү ч гэдэг юмуу.
Зовлон бол айдас харин таны айдас юу байна?
Чамайг санаж үгүйлэх хүнтэй байна
гэдэг хамгийн сайхан.Үхэхэд чинь чамайг хэн ч дурсан санахгүй байна гэдэг л
ёстой айдас юм. Чи хэнд ч хайрлуулаагүй амьдарчээ л гэсэн үг.Энэ чинь л айдас
биздээ.Хайрлагдана гэдэг амьдралын утга учир болж эхэлдэг.
Залуучууд юун дээр шантраад алдаад байна гэж боддог вэ?
Хэт их өөрсдийгөө өөр хэн
нэгэнтэй харьцуулаад байх юм.Бидний үед бол харьцуулах зүйл бага байлаа.Тэр үед
баян хүн ховор одоо бол хэт их баячууд гэнэт гэнэт гараад ирсэн.Эгэл жирийн
айлын хүүхэд нь энд тэндээс баян айлын хүүхдүүдийг хараад харьцуулаад сэтгэл
гутралд автаад дэмий зүйлд шунаад алдаад эхэлдэг талтай. Гадна талаас нь л харж
дүгнээд түүнд нь шунаад байдаг. Өөрлүүгээ өнгийх чөлөө гаргахгүй байна. Өглөө
гарахдаа л толинд өөрийгөө нэг харахаас биш өдрийн аль нэг цагт өөртэйгөө ярих
нь ховор болж. Хүн болгонд чадвар байдаг. Түүнийгээ л олж нээгээсэй.Залуу хүний
зоригтой, алдаанаасаа ч айдаггүй иртэй хутга шиг зан нь сайхан.Жаахан нас ахиад
ирэхээр өөрийгөө хураагаад л алдахаас айгаад л, уучлаарай гэдэг үг нь ихсээд
ирдэг юм билээ.Үг болгоны завсар уучлаарай хавчуулаад ирэхээр хүний мөн чанар
алдагдаад ирдэг. Сэтгэл хөдлөлөө гаргаж байх хэрэгтэй шүү дээ. Уурлах үедээ
уурлаад,инээх үедээ инээгээд л явах нь зүйтэй.
Тэгвэл юунд бэлэн байх хэрэгтэй вэ?
Эрсдэлд л бэлэн байх хэрэгтэй шүү
дээ. Эрсдэлээс айж байвал чи хэзээ ч хүн болохгүй. Дурлалтай яг адилхан.
Дурлалд хүн бол маш задгай хандлагатай байдаг. Өөрийгөө голохгүй дурладаг
биздээ. Яг үүнтэй адилаар ажил төрөл аливаа нэг сорилтруу дурлал шиг л давхиад
орох хэрэгтэй.
Нөхөрлөлийн үнэ цэнийн талаар бодлоосоо хуваалцаач?
Оюутан цагийн найзуудаас маань
одоо бараг байдаггүй. Харин одоо хүртэл зууралдаад л зунгааралдаад явдаг хэдэн
нөхдөө харахаар альхан багын арван жилийн сургуулийн андууд ч юмуу хөдөө сумын
шороон дээр тоглож өссөн нөхөд л байгаа юм. Яагаад энэ нөхөд үлдэв гэхээр хүний
мөн чанар хүүхэд ахуй үедээ хамгийн цэвэр тунгалаг байдаг юм байна. Яг тэр
цэвэр байгаа үедээ нөхөрлөсөн хүмүүс,бичигдсэн дурсамж чинь хүссэн хүсээгүй
сэтгэлд зоогдчихдог юм байна. Тэр найзуудтайгаа уулзахаараа л нөгөө сүрхий эр
хүн чинь ёстой хүүхэд шиг болчихдог нь учиртай юм билээ. Ах нь нуулгүй хэлэхэд
архины хамааралтай амьдраад гашуун харамсмаар зүйлсийг биеэрээ туулаад гараад
ирсэн хүн. Харин үүнээс өөрийгөө чөлөөлөөд гэрэлт амьдралруу чиглээд ирэхэд нэг
хувьсал тохиолдсон. Тэр нь миний амьдралаас шимж байсан аз жаргалаас минь татаж
чангаас байсан нөхдүүд эхнээсээ сарниад эхэлдэг юм билээ. Тэдгээр хүмүүс надтай
шил архины хоёр талд л наалдаж байсан нь ойлгогдсон доо. Тэгтэл цаана нь нөгөө
л аль багын алт шиг найзууд чинь л тосоод авна даа.Энийг л ухаарсандаа баярлаж
явдаг.
Та юуг үргэлж бодож тунгааж явдаг вэ?
Үхээд дууснаа гэдгээ л үргэлж
ухамсарлаж явдаг.Далай багшийн хэлсэн гайхалтай үгс дунд “...Хүн гэдэг амьтан
үхэхгүй юм шиг амьдарч, үхэл нь ирэхэд амьдраагүй юм шиг үхдэг” гэж байдаг.
Тиймээс бид үхлийг байнга санаж байх ёстой. Хүн үхлийг ухамсарлаж амьдарвал
нүгэл үйлдэхээ больдог. Энэ мэт гүн ухаарлыг олж чадвал дагалдаад эерэг зүйлс
орж ирнээ.
Та хэр өртэй амьдарч байна?
Үүнийг би хоёрдогч утгатай асуулт
гэж ойлгож байна. Хүн ижий аавдаа хэзээ ч төлж барахгүй өртэй насыг бардаг.
Амьдралд олон зүйлс тохиолдоно. Аав ээждээ гомдох тунирхах,зөрөлдөх гэдэг ч
юмуу. Энэ нь эргээд бодоход чамд амь бэлэглэсний хажууд бол ёстой хумхын тоос
юм. Ах нь бол энэ өрөө л хамгийн том өр
гэж бодож явдаг. Бусад нь бол гай л байна. /инээв/
Шивээсэнд нэлээдгүй дуртай бололтой энэ талаараа сонирхуулаач?
Эрх чөлөө юмдаа. Миний бие дээр
маш хүчтэй бэлгэ тэмдэгүүд шивэгдсэн байгаа. Энэ нь өөрөө миний л хувьд утга
учир хүч чадал болдог. Жишээ нь Нацист Германы тэмдэг байна. Энэ тэмдэг бол
Дэлхийг хоёр удаа хуулируулсан шүү дээ. Энэ тэмдэгийг хараад л хүмүүс дагжин
чичир байлаа. Энэ л асар их энергийг өөрийн биендээ буулгаж байна даа. /инээв/
Ярилцсанд баярлалаа танд
Танай хамт олонд ихийн их гэрэлт ирээдүйг
хүсэн ерөөе.
Ярилцсан
А.Алтанхүү