fitness
  • 209 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-10

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.03-аас 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд) 37.051 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 427 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс зарим хэргийг шалгаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр “Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг хүчирхийлж, харанхуй өрөөнд хорьдог уу” гэсэн гарчигтай бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан.

Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 311 дүгээр цэцэрлэгийн нэр бүхий багшийн хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Бусад мэдээ

Мансууруулах бодис хэрэглэгчдийн мэдээллийн систем үүсгэх шаардлагатай

Мансууруулах бодис хэрэглэгчдийн мэдээллийн систем үүсгэх шаардлагатай

Амиа хорлох оролдлого хийсэн болон хүчирхийлэлд өртсөн, мансууруулах бодис хэрэглэгчдэд өгөх заавар

Сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргы

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн