УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар, намын бүлгийн дэд дарга нарыг чөлөөлөх, томилох, Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болсонтой холбогдуулан ХЗБХ-ны даргад гишүүн нэр дэвшүүлэх, оффтэйк гэрээгээр баригдсан төмөр замын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцжээ.
Д.Тогтохсүрэн "УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар олонхын саналаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг сонголоо. Харин ХЗБХ-ны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал дэмжлээ. Уг асуудлыг байнгын хорооны маргаашийн хурлаар эцэслэн шийднэ. Оффтэйк гэрээгээр барьсан төмөр замын үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс Засгийн газарт хандаж