fitness
  • 138 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-12

Энэ оны эхний таван сард байгаль орчинд хор хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй 450, зөрчлийн шинжтэй 611 гомдол мэдээллийг Экологийн Цагдаагийн Алба(ЭЦА) шалгажээ.

Тус хугацаанд улсын хэмжээнд 396 гэмт хэргийг шалган шийдвэрлэснээс орон нутагт 273, нийслэлд 123 нь бүртгэгдсэн байна. 

Шийдвэрлэсэн хэргийн төрөл: 

Хууль бусаар мод бэлтгэх 139,

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 64,

Хууль бусаар ан агнах 43,

Бусад 35. 

Дээрх тоон үзүүлэлтээс харахад хамгийн их үйлдэгдэж буй нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг юм. 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй нь иргэд хуулийн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн сэдэлтэй холбоотой. Ингэснээр байгаль экологид учруулж буй хохирол, хор уршиг нь ихэсжээ.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд "Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.

Бусад мэдээ

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар жавартай хүйтэн байна

2024 оны хоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны гуравдугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан т

Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна

Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн