“Шугаман эргүүл-хар хэсэг" арга хэмжэээний хүрээнд Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцад зохицуулагчийн дохио зөрчиж зугтаасан автомашиныг тусгай хэрэгсэл ашиглан албадан зогсоох ажиллагааг явуулжээ.
Уг шалгалтаар иргэн Д (20 настай) нь энэ оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн Hyundai FIT маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.