fitness
  • 535 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-09

тусгасан билээ. Тэгвэл энэ сараас төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол нэг хувь, хоёр дахь жилдээ ажиллавал хоёр хувь гэх мэт ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авдаг болох юм байна.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад, “Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг таван хувийн давтамжтай 25 хүртэл хувиар олгодог одоогийн зохицуулалтыг шинэчилж, ажилласан жил бүрээр нь тооцон нэмэгдүүлнэ. Ингэснээр төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол нэг хувь, хоёр дахь жилдээ ажиллавал хоёр хувь гэсэн зарчмаар 25 жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл авах ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авдаг болно. Төсвийн шинэчлэлийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчийг ажлын бүтээмжээр нь урамшуулдаг тогтолцоог бий болгох зориулалттай” гэлээ

Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.8-д заасныг тус тус үндэслэн Засгийн газраас тогтоол гаргасан юм. Тус тогтоолоор төрийн алба хаасан хоёр дахь жилээс эхэлж нэг, нэг хувиар цалингийн нэмэгдлийг тооцож авахаар тусгажээ.

Дэлгэрүүлбэл,

  • 2 дахь жил /13-24 сар/ – 1 хувь
  • 3 дахь жил /25-36 сар/ -2 хувь
  • 4 дэх жил /37-48 сар/ -3 хувь
  • 5 дахь жил /49-60 сар/ -4 хувь
  • 6 дахь жил /61-72 сар/ -5 хувь
  • 25 дахь жил /289-300 сар/ -24 хувь
  • 26 ба түүнээс дээш жил -25 хувиар тус тус цалингийн нэмэгдлийг тооцох аж.

Бусад мэдээ

Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал энэ сарын 24-нд БНХАУ-ын дарг

Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна

Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна

Сүхбаатар аймагт 8 хүүхэд, 6 иргэн:Эрдэнэцагаан сум. Хөндлөн хайлааст багийн “Үхэр чулуу” гэдэг газа

Ариунзул С.
Ариунзул С.