fitness
  • 222 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-26

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгч байна.

Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд зориулж Төв цэнгэлдэх хүрээлэнд 12,000 хүний суудал бэлджээ.

Хотын дарга Х.Нямбаатар "Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур зарах 177, худалдаа эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгох хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна. ААН, байгууллагуудад зөвшөөрөл олгоно. Зөвшөөрлийн үнэ 330,000-660,000 төгрөг. Үүн дээр хогны 275,000 төгрөг болон тогны мөнгө нэмэгдэнэ.

ААН, байгууллага ширээ сандал, сав суулгатайгаа л очно. Цахилгаан эрчим хүч, асраар хангана.

Хуушуур хайрсан тосоо зүлгэн дээр асгавал хариуцлага тооцно.

Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан худалдааны 40 асар байршуулна. Ингэснээр жуулчид худалдан авалт хийх боломжтой болно.

Хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй.

Төв цэнгэлдэх орчимд 7,850 автомашины зогсоол төлөвлөсөн" гэв.

Хүй долоо худагт хуушуур, хоол үйлдвэрлэл явуулах ААН, байгууллагын хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна.

Бусад мэдээ

Увс аймагт 3000 нээлттэй ажлын байр байна

Увс аймагт 3000 нээлттэй ажлын байр байна

“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Нээлттэй Увс аймаг” хөтөлбөрийн талаар аймгийн удирдла

Д.Сумъяабазар: Жилд зөвшөөрөлгүй 100 гарааш буулгадаг байсан. Одоо 7000 гаруйг буулгаж байна

Д.Сумъяабазар: Жилд зөвшөөрөлгүй 100 гарааш буулгадаг байсан. Одоо 7000 гаруйг буулгаж байна

Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 арга хэмжээний санал

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн