fitness
  • 299 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-28

Япон иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 38 жилд байгаагүй доод хэмжээндээ хүрч буурсан байна.

Тодруулбал ханш нь 0.5 ам.доллар 160.63 иентэй тэнцжээ. Энэ нь 1986 оны арван хоёрдугаар сараас хойш үзэгдээгүй ханш юм.

Сүүлийн үед Япон хөрөнгө оруулагчид тээвэр арилжаа их хэмжээгээр хийх болсон. Тээвэр арилжаа гэдэг нь бодлогын хүү нь бага улсаас мөнгө зээлээд их хүүтэй оронд эргэлдүүлэхийг хэлдэг.

Японы төв банк гуравдугаар сард бодлогын хүүгээ хасах хувьтай байсныг сүүлийн 17 жилд анхны удаа нэмж 0-0.1 хувь болгосон юм. Ийм өөрчлөлт хийх хүртэл дэлхий дээр хасах бодлогын хүүтэй цорын ганц улс нь Япон байсан.

Иений ханш ам.долларын эсрэг суларч байгаа нь Япон хөрөнгө оруулагчид банкнаас их хэмжээний иен худалдан авч ам.доллароор солиулж байгаатай холбоотой.

Японы бодлогын хүү 0-0.1 хувь байгаа бол АНУ-ын бодлогын хүү 23 жилийн дээд хэмжээнд буюу 5.25-5.5 хувь байгаа юм. Ийм учраас хүү өндөртэй ам.доллароор иенээ хөрөнгө оруулагчид арилжиж байна.

Долоодугаар сард Японы төв банк бодлогын хүүгээ дахин өсгөх магадлалтай байгаа юм. Энэ нь иений ханш чангарахад тусалж магадгүй.

Гэхдээ иений ханшийг ам.долларын эсрэг тогтвортой чангаруулах хамгийн том хүчин зүйл нь АНУ бодлогын хүүгээ багасгах гэдгийг шинжээчид хэлж байна.

Дөрөвдүгээр сард ам.доллар 160 иенээс давах үед Японы төв банк хөндлөнгөөс оролцсон. Тухайн үед тус банк иений ханшийг дэмжихийн тулд 62.2 тэрбум ам.доллар зарж 9.78 их наяд иен худалдан авсан юм.  

Зарим шинжээчид Японы төв банкийг дөрөвдүгээр сард хөндлөнгөөс оролцох шийдвэр гаргасан нь оройтсон алхам байсан гэж үзсэн.

Тэгвэл одоо иений ханш дахин их хэмжээнд суларсан нөхцөл байдал үүссэн тул Японы төв банк хэзээ алхам хийх шийдвэр гаргах вэ гэдгийг хөрөнгө оруулагчид  хүлээж байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Бусад мэдээ

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн болжээ

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах

2023 он гарсанаас хойш ХДХВ/ДОХ-ын 10 тохиолдол илэрчээ

2023 он гарсанаас хойш ХДХВ/ДОХ-ын 10 тохиолдол илэрчээ

ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг танилцуу

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн