fitness
  • 508 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-10

Боомтын сэргэлтийн сайд Х.Булгантуяа УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар  дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Би энэ ажлыг аваад удаагүй байна. Замын-Үүд боомт нэгдүгээр сарын 8-нээс ажиллаж эхэлсэн. БНХАУ-ын ковидын хязгаарлалт бүрэн цуцлагдаагүй. Бид орж, гарч буй хөдөлгөөнийг эхний удаа бага байлгахаар эхний шатанд 300 хүнийг хилээр гаргасан.

Одоогоор Монгол Улсад орж ирэхээр бүртгүүлсэн Хятад иргэдийн тоо бага байгаа. Эрээн рүү ороод буцаж орж ирэх хүмүүс нь монголчууд байгаа.

Эрээнд ПСР шинжилгээ хийдэг ганц төв ажиллаж байна. Тиймээс Монгол иргэд БНХАУ руу гараад буцаж Монголд орж ирэхэд хүндрэлтэй байх юм.

УОК-оос өгсөн мэдээллээр БНХАУ-д омикроны дараагийн хувилбар их байна. Хилээр орж ирэхэд асуумж бөглөж, халуунаа хэмжүүлж байгаа.

Дараагийн боомтууд тун удахгүй шат дараалалтай нээгдэнэ. Хятадын тал хилээр зорчуулах шаардлагаа уян хатан болгоно хэмээн бодож байна” гэлээ.

Бусад мэдээ

Монгол улсад арваас дээш жил явсан машин их байна

Монгол улсад арваас дээш жил явсан машин их байна

Монгол улсын хэмжээнд нийт 0-9 хүртэлх жилийн насжилттай автомашин 220,142 ширхэг байгаа бол, 10-аас

Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авчээ

Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авчээ

Өнөөдрийн дуудлага худалдаагаар Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авч

Ариунзул С.
Ариунзул С.