Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ААН, байгууллагуудын хүсэлтийг өнөөдөр ulaanbaatar.mn сайтаар авч эхэлнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 177, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгох юм байна.
Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ААН, байгууллагад уг зөвшөөрлийг олгоно.
Зөвшөөрлийн үнэ 330,000-660,000 төгрөг. Үүн дээр хог хаягдлын 275,000 төгрөг болон тогны мөнгө нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн.
Харин Хүй долоо худагт 200 орчим хуушуур хийх гэрийн зөвшөөрөл олгох бөгөөд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ААН, байгууллага хамрагдана. Хүй долоо худагт хуушуурын гэр, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл илүү олгогдох аж.