fitness
  • 274 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-09

Монголчуудын хүсэн хүлээдэг Үндэсний их баяр наадам болоход зургаан хоног үлдлээ. Суудлынхаа тоогоор энэ жил 12 мянган хүн наадам үзнэ гэсэн тооцоо байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, үйлчилгээний ажил 77 хувьтай үргэлжилж байгаа бол наадамд оролцох уран бүтээлчдийн бэлтгэл ч мөн дуусах дөхжээ.

Энэ талаар баяр наадмын гүйцэтгэх продюсер Ш.Баасангаас тодруулахад "Наадам бол бүх хүнийг нэгэн агаар дор нэгтгэж чаддаг, монгол хүн болсноо бахархан хүлээдэг баяр гэж боддог. Би Төрийн их наадмын гүйцэтгэх продюсероор ажиллаж байна. Бидний ажил одоогоор 90 орчим хувьтай үргэлжилж байна.

Энэ жил бүх мэргэжлийн урлагийн байгууллагууд ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон дуу хөгжмийг орчин үеийн хэлбэрт оруулан мюзикл маягаар тавьж байна.

Өмнөх жилүүдэд мэргэжлийн чуулгын уран бүтээлчид өөрсдийн үзүүлбэрээ нэгтгээд тоглолтоо тавьдаг байсан. Харин энэ жил наадмын үйл ажиллагаа эхлэхээс дуусах хүртэл бүх мэргэжлийн чуулгын уран бүтээлчид нэг бүжиг дэглээч, нэг хөгжмийн найруулагчийн удирдлага дор хамтдаа нэг утга санааг үзүүлэхийн тулд ажиллаж байгаагаараа онцлогтой.

Мөн энэ жил бид төв цэнгэлдэх хүрээлэнгийн агаарт нийцсэн маш олон шинэ хувцас хэрэглэлийг бүтээсэн.

Зураачдынхаа бүтээл болон зохиолчийнхоо санааг үндэстний хэв шинжийг хадгалан, орчин үеийн хэлбэрээр, энтертайнмент болгон мюзикл хэлбэрээр үзүүлнэ. Миний хувьд өнгөрсөн жил мөн наадмын бүжгийн найруулагч, продюсероор ажилласан. Энэ жил гүйцэтгэх найруулагчаар ажиллаж байгаа учраас маш олон хүний хөдөлмөрийг нэгтгэж, ард түмэндээ хүргэхийн тулд шаргуу ажиллаж байна. Энэ жилийн наадмаар ажиллаж байгаа баг, хамт олон маш хөдөлмөрч хүмүүс. Ер нь хүн гэдэг их сонин.

Энэ жилийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг мэргэжлийн урлагийн байгууллагууд дээр тулгуурлан хийж байгаа учраас бүх бүжиг дэглэлт, талбайн найруулга, хувцас хэрэглэл 99 хувьтай бэлэн болсон. Одоо бидэнд зөвхөн тайзны ажил үлдээд байна" гэв.

Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяраардолдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна.


Бусад мэдээ

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрийг Берлинд тэмдэглэв

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрийг Берлинд тэмдэглэв

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрийг тохиолдуулан 2024 оны

“Чөлүгэн” морин хуурын дөрвөлийн тоглолт энэ сарын 18-нд Улсын Филармонид болно

“Чөлүгэн” морин хуурын дөрвөлийн тоглолт энэ сарын 18-нд Улсын Филармонид болно

“Морин Хуурын Чуулга”-ын “ЧӨЛҮГЭН” морин хуурын дөрвөл нь анх 1996 онд Б.Бүргэдбаатар, Д.Түвшинсайха

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн