fitness
  • 167 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-17

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувь, өмнөх оны эцсээс 4.3 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

Өнгөрсөн сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 6.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.4 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 6.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.


Зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 4.8 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.2 хувиар, барааны бүлгийн үнэ 4.6 хувиар,үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувиар өсжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 6 дугаар сард 10.6 хувь гарсан бол 2024 оны 6 дугаар сард 5.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.5 нэгж хувиар буурсан байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (37.3%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3. 2 нэгж хувиар (62.7%) тус тус нөлөөлсөн байна.

зураг
 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.7 хувь ), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.6 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.4 хувь, өмнөх оны эцсээс 3.7 хувь, өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсжээ.

Нийслэлд худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ өнгөрсөн сард 21,000 төгрөг болж, 2022 оны 6 дугаар сараас 20.8 хувиар өсөж, 2023 оны 6 дугаар сараас 6.8 хувиар, өмнөх сараас 6.5 хувиар (408 төгрөгөөр)тус тус буурсан байна.

зураг
 

Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны зургаадугаар сард 2,466 төгрөг болж, 2022 оны 6 дугаар сараас 80.1 хувиар, 2023 оны 6 дугаар сараас 7.9 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар(12 төгрөгөөр) өсжээ.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ өнгөрсөн сард 2,390 төгрөг болж, 2022 оны зургаадугаар сараас хойш өөрчлөлтгүй байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Бусад мэдээ

Иргэд өрхийн бизнес, мэргэжлийн боловсролыг дэмжих зээлд хамрагдах боломж бүрдлээ

Иргэд өрхийн бизнес, мэргэжлийн боловсролыг дэмжих зээлд хамрагдах боломж бүрдлээ

ХААН Банк “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран 2023 оны 10-р сарын 6-ны

Орос, Монголын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцааг хэлэлцэнэ

Орос, Монголын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцааг хэлэлцэнэ

"Монголросцветмет" үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Иймд "Орос-Монгол: хоёр

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн