fitness
  • 262 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-17

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн зуны олимпын нээлтийн арга хэмжээ ирэх Баасан гарагт буюу долоодугаар сарын 26-нд болно. /Улаанбаатарын цагаар 2024 оны долоодугаар сарын 27, бямба гараг/ Харин ёслолын арга хэмжээнээс өмнө буюу 24-25-нд байт харваа, хөл бөмбөг, регби зэрэг төрлүүдийн тэмцээн эхэлсэн байх болно.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ.“Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.

Олимпын тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж хүлээн авна уу.

Бусад мэдээ

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордон бар

Маргаашаас эхлэн шалган нэвтрүүлэх товчоодод аялагчдаас ундаа, усны хуванцар савыг хүлээн авна

Маргаашаас эхлэн шалган нэвтрүүлэх товчоодод аялагчдаас ундаа, усны хуванцар савыг хүлээн авна

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодод аялагчдаас ундаа, усны сав зэргийг хуванцар дахин боловср

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн