fitness
  • 215 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-17

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долдугаар сарын 17-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт,  эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд, зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо.

Бусад мэдээ

Г.Азжаргал: Төрийн өмчит компаниудтай холбоотой хэрэг их гарч байна

Г.Азжаргал: Төрийн өмчит компаниудтай холбоотой хэрэг их гарч байна

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийн нэрийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж бай

"Монгол хөгжиж, болж, бүтэж байгааг харж нүд, сэтгэлээ баясгаж амьдарч сурах хэрэгтэй

"Монгол хөгжиж, болж, бүтэж байгааг харж нүд, сэтгэлээ баясгаж амьдарч сурах хэрэгтэй

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр /202

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн