Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт нийт 685,521 га талбай өртсөн байна. Түүнчлэн ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.3 хувиар өсжээ.
Өнөөдрийн байдлаар Увс, Завхан аймгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Архангай аймгуудын зарим хэсэг хуурайшилт ихтэй, ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэг өндөр байгаа аж.
Иймд аялал, амралт зугаалгын ид үед иргэн бүр ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.