fitness
  • 170 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-24

Хутаг-Өндөр-Тэшиг улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Булган аймгийн Тэшиг сумын нутагт байрлах Эгийн голын гүүр   2024 оны 07-р сарын 23 ны өдрийн 20:30 цагийн байдлаар үерийн улмаас зорчих боломжгүй болжээ. Тодруулбал гүүрийн 2 талын ус давуулах далан хэвийн ажиллаж байгаа боловч хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй болсон ба үерийн усны түвшин 60-70см гүнтэй ширүүн урсаж байна.

Давуулах далангаас гүүр хүртэлх 500м шороон далан дундаа 70-80м орчим сэтэрчээ. Булган аймгийн Онцгой байдлын газар, Булган АЗЗА ТӨХК, Тэшиг сумын засаг даргын тамгын газартай хамтран тус чиглэлийн замыг үерийн ус татартал тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Тухайн авто зам, гүүрийг хариуцагч "Булган АЗЗА" ТӨХК-ийн албан хаагчид болон "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын хяналтын инжeнeрүүд газар дээр нь хохирлын тоо хэмжээ болон цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байна. Иймд иргэд, жолооч тээвэрчид та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулъя.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Бусад мэдээ

Буриадын дуучид, бүжигчдийн тоглолт болно

Буриадын дуучид, бүжигчдийн тоглолт болно

Энэ сарын 23-нд Соёлын төв өргөөнд буриадын жүжигчид баярын концерт тоглоно. Хоёр цаг үргэлжлэх уг т

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11% өсөв

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11% өсөв

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сар

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн