fitness
  • 271 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны наймдугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад Швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцана.

Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. 

Бусад мэдээ

Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг Австрали улсад айлчилна

Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг Австрали улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгийн урилга

"The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо өндөрлөв

"The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо өндөрлөв

The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо өндөрлөлөө. Тэд 2024 оны эхний аялан тоглолтоо Австралиас

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн