fitness
  • 153 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-07-30

2024 оны 07-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34...+39 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +26...+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. +26...+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. +24...+26 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

2023 оны “Miss Universe” тэмцээнд Никарагуа улсын гоо бүсгүй түрүүлжээ

2023 оны “Miss Universe” тэмцээнд Никарагуа улсын гоо бүсгүй түрүүлжээ

Бямба гарагийн үдэш Эль Сальвадор улсын нийслэл Сан Сальвадор хотод болсон 2023 оны “Miss Universe”

"Корпорэйт зочид буудал-Ресорт нүхт" ХХК-ийг сая төгрөгөөр торгожээ

"Корпорэйт зочид буудал-Ресорт нүхт" ХХК-ийг сая төгрөгөөр торгожээ

Прокурорын байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн