fitness
  • 247 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-12

Программ хангамжийн инженер Б.Болд-Эрдэнэ охиныхоо хичээлийг давтуулах санаачилгадаа үндэслэн анх Blesson.bbe.mn хэмээх давтлага хичээлийн сайтыг бүтээжээ. Харин одоо тус сайтыг бусад бүх хүүхдэд үнэгүй ашиглуулах болжээ. 

Хүүхэд бүрд тэгш боловсрол олгох хэрэгцээ шаардлага урьд урьдаас илүү болсон энэ үед охиноо гэсэн сэтгэлээр иргэн өөрөө санаачлан ямар том боломжийг бяцхан сурагчдад нээсэн талаараа Ikon.mn сайтад ийнхүү ярьсан байна. 

Тэрбээр "...зөвхөн миний хүүхэд сайн боловсрол эзэмшлээ гээд ганцаараа энэ нийгэмд, энэ дэлхий дээр амьдрахгүй шүү дээ. Үе тэнгийн бусад хүүхдүүд нь ч мөн ижил эрдэм боловсролтой, хоорондоо өрсөлдөхүйц мэдлэг чадвартай байвал илүү ойлголцож, илүү ахиж, илүү сайжирна.

Ирээдүйд ажлын байран дээр гараад хоорондоо хурдан ойлголцож, хамтраад гар нийлээд ажиллах болно. Боловсрол мэдлэгтэй олон хүн бэлтгэж байж л бидний хүрээлэн буй орчин өнөөдөр байгаагаасаа илүү дээрдэнэ шүү дээ. Тэгэхээр аль болох илүү олон хүүхэд ашиглаж, мэдлэг чадвартай илүү олон хүүхэд бий болоосой гэсэн үүднээс бүх хүүхдэд нээлттэй ашиглуулдаг..." хэмээн ярьжээ. 

Бусад мэдээ

Улсын хилээр их хэмжээний адууны өлөн, говийн чулуу нэвтрүүлэхийг завджээ

Улсын хилээр их хэмжээний адууны өлөн, говийн чулуу нэвтрүүлэхийг завджээ

2023 оны эхний улиралд 427 зөрчил илрүүлснээс долоон зөрчил нь хэрэг бүртгэл, 4 нь эрүүгийн гэмт хэр

Улсын нөөцөөс таван тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор шийдвэрлэлээ

Улсын нөөцөөс таван тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор шийдвэрлэлээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн