fitness
  • 184 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-13

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр дараах хуулийн төсөл болон үйл ажиллагааны хөтөлбөрийг өргөн мэдүүлсэн. Үүнд:

  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай,
  • 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
  • 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх нийтлэг зорилтуудыг тусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон аж.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хууль тогтоомжийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Бусад мэдээ

Бэрх төгөл орчмын 10 га талбайд 1800 ам метр хашаа барьж, ойжууллаа

Бэрх төгөл орчмын 10 га талбайд 1800 ам метр хашаа барьж, ойжууллаа

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтий

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ТОНН НҮҮРСИЙГ 182,1 АМ.ДОЛЛАРООР ХУДАЛДЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ТОНН НҮҮРСИЙГ 182,1 АМ.ДОЛЛАРООР ХУДАЛДЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.03.17/ нүүрсний ээлжит цахим арилжааг амжилттай зохион байгуу

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн