Спортын 15 холбоо нэгдэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн(УАШТ)-ээ энэ сарын 13-22-нд зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.
Хоёр дахь жилдээ болох гэж буй тус тэмцээний зохион байгуулалт, спорт төрлүүдийн талаар Спортын Корпорацын гүйцэтгэх захирал Б.Хосбаяр "Спортын холбоод тус тусдаа тэмцээнээ зохион байгуулж, аваргаа шалгаруулдаг. Тэгвэл хамтарч зохион байгуулснаар хамтын үнэ цэнийг бий болгож байна. Тэмцээнийхээ бүх зүйлийг Азийн наадмын стандартаар хийнэ. Цаашдаа бид Азийн наадмын суурийг Монголдоо нэвтрүүлэхээр зорьж байна" гэлээ.
Холбоодын нэгдсэн УАШТ-ийг спортын томоохон фестиваль, платформ болохоор ажиллаж буйгаа тэрбээр мөн хэлсэн юм. Түүнчлэн Холбоодыг дэмжих сан байгуулжээ. Тус сангаас тэмцээнд оролцож буй спортын холбоо бүрд 15 сая төгрөгийн дэмжлэг өгөх аж.
УАШТ Мөсөн өргөө цогцолборт болох бөгөөд унааны хуваарь хараахан гараагүй байгааг зохион байгуулагчид нь хэлэв.
Тэмцээнд оролцох спорт холбоод