Англи хэлний багш нарын чадварыг нэмэгдүүлэх, Монголд олон улсын инженерийн сургууль барихтай холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ "Боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагааны хүрээнд тэмдэглүүштэй хоёр том үйл явдал боллоо.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад айлчлахдаа англи хэлний чадавхын томоохон төвийг нээж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллана гэдгээ зарласан.
Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн дэргэд англи хэлний чадавхын томоохон төвийг байгуулах судалгааны ажил үргэлжилж байна. Мөн манай улсын олон багш гадаад руу очиж сурна.
Бид 2,000 англи хэлний багшийг гадаадад бэлдэхээр ярилцаж байгаа. Үүний зэрэгцээ гадаадын туршлага профессорууд ирж, Монгол Улсын их сургуулиудад хичээл заана.
Буцалтгүй тусламжаар жилдээ 2,000 инженер бэлдэх хэмжээний сургууль барихаар ярьж байна" хэмээв.