fitness
  • 92 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-16

Боловсролын Яамнаас сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг эхэд санхүүгийн хүндрэл бага учруулахаар байлгахын тулд поло цамцны сонголттой болгохоор судалж эхэлсэн.

Гэхдээ шинэчлэлийг 2025-2026 оны хичээлийн жилд нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа тус яамнаас мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл энэ хичээлийн жилд сурагчид дүрэмт хувцсаа өмсөх юм.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Богино ханцуйтай болон урт ханцуйтай цамцны судалгааг хийж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой байдаг. Өөрийн гэсэн стандартад заасан бодлогыг хэрэгжүүлэх үүднээс судалгаа үргэлжилнэ.

Мөн стандартад өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл сонголтыг бий болгоно гэсэн үг. Заавал үүнийг хэрэглэ гэж тулгахгүйгээр өмнөх дүрэмт хувцсаа өмсөж эсвэл поло цамц руу шилжиж болно. Гэхдээ судалгаа хийж, стандартад ороход нэг жилийн хугацаа шаардана" гэж байв.

Бусад мэдээ

ЭНЭ ОНД 185 МЯНГАН ГА ТАЛБАЙН ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭНЭ

ЭНЭ ОНД 185 МЯНГАН ГА ТАЛБАЙН ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн нө

Жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга Токиод болно

Жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга Токиод болно

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн 2023 оны сүүлчийн тэмцээн болох Их дуулга эхлэхэд тав хоног үл

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн