fitness
  • 154 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-30

Франц улсын Парис хотноо өчигдөр нээлтээ хийсэн паралимпын наадмаас Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монголын тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ.

Ингэснээр У.Сүрэнжав Монголын паралимпын тав дахь медаль, гурав дахь алтыг авчирлаа. Мөн эмэгтэй тамирчдаас медаль хүртэж буй анхдагч болж буйюм. 

Манай улс олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшуулах журамтай. 

Тодруулбал Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах мөнгөн шагнал олгох журмын дагуу

Зуны олимп, өвлийн олимп, зуны паралимп, өвлийн паралимпаас 

  • алтан медаль хүртсэн тамирчинд сар бүр 4,000,000 төгрөг
  • мөнгөн медаль хүртсэн тамирчинд сар бүр 3,000,000 төгрөг
  • хүрэл медаль хүртсэн тамирчинд сар бүр 2,000,000 төгрөгийн урамшуулал олгодог.

Дээрх мөнгөн урамшууллыг дараа оны төсвийн жилийн эхнээс эхэлж олгодог.



Бусад мэдээ

НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг томилуулахыг дэмжив

НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг томилуулахыг дэмжив

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэ

Монгол, Германы хооронд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломжтой болов

Монгол, Германы хооронд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломжтой болов

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Мон

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн