fitness
  • 158 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-08-30

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Бусад мэдээ

ХОРТ ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

ХОРТ ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

“Хавдрын эсрэг аян-2023”-ын хүрээнд ЭМЯ, ХСҮТ, НЭМҮТ хамтран хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 20

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн