Улаанбаатар хотод хоёр байршилд зам засварын ажил эхлэх гэж байгаа аж.
Энэ талаар нийслэлээс "Авто замын хашлага нь зорчих хэсгээс явган хүний зам хүртэл 15 сантиметрээс доошгүй байх стандарттай байна.
Хашлага нь явган хүн болон автомашины заагийг гаргаж өгөхөөс гадна замын суурь бүтэц рүү ус оруулахгүйгээр насжилтыг уртасгадаг. Иймээс авто замын хучилтыг хийхээс өмнө хашлагыг суурилуулдаг байна.
Яармагийн гүүрээс Нүхтийн уулзвар хүртэлх авто зам болон Тасганы овооноос Зурагтын эцэс хүртэлх авто замыг шинэчлэхээр бэлтгэл ажлын хүрээнд замын хашлагыг сольж эхлээд байна" гэж мэдээллээ.