fitness
  • 185 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-03

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад айлчилж байна. Түүний онгоц өчигдөр орой (2024.09.02) -нд 21:54 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Айлчлал есдүгээр сарын 3-нд ба өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцохоор төлөвлөжээ.

Мөн айлчлалын үеэр Дулааны III цахилган станцын зураг төслийг оросын талын компаниар гүйцэтгүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ажээ.

Хоёр орны харилцааны түүхээс дурдвал, 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээж байжээ. 

Ерөнхийлөгч В.В.Путин 2000 онд анх удаа манай улсад айлчлан ирж байсан бол 2014 онд Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцож, 2019 онд Халхын голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан албан ёсны айлчлал хийж байсан юм. 



Бусад мэдээ

Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол болно

Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол болно

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 17-нд буюу маргааш явагдана. Үүнд дөрөвдүгээр сарын 1-30-

"Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулжээ

"Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулжээ

"Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим системээр нүүрсний 18 дахь удаагийн арилжааг тавдугаар сарын 31-нд зохион байгуулж, 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулав.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн