Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой тохиож байна.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт товлогдсон гэж Батлан Хамгаалах Яамнаас мэдээлэв.
Тоглолт 19:30 цагт эхлэх юм байна.
Тус улсын ерөнхийлөгч В.В.Путиний айлчлал өнөөдөр эхэлж байгаа билээ.